Монгол газар тариалангийн салбарын хөгжлийг дэмжих, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой ХААГТҮТ-ын шинэ цахим хуудас нээгдлээ.
Энэхүү шинэ цахим хуудсаар дамжуулан бид салбарынхаа тэргүүлэгч байгууллага болох ХААГТҮТ-ын үйл ажиллагаа, зорилт, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг танилцуулах болно. Мөн газар тариалангийн салбарын шинэ мэдээ, мэдээлэл, судалгаа, статистик өгөгдөл зэргийг тогтмол хуваалцаж байх юм.
ХААГТҮТ-ын гишүүн болох аж ахуйн нэгжүүд энэхүү цахим хуудсаар дамжуулан бидэнтэй илүү ойр харьцах, санал хүсэлтээ хүргүүлэх, зөвлөгөө авах, цахим сургалт семинаруудад хамрагдах боломжтой болох юм.
Дэлхий нийтээр тулгараад буй байгаль орчин, цаг уурын өөрчлөлтөд тохирсон тогтвортой газар тариалангийн хөгжлийг дэмжих зорилготой мэдээлэл, арга хэмжээнүүдийг цогцоор нь оруулж байгаа бөгөөд цаашид эко-тогтвортой аж ахуйн талаар илүү ихийг хүргэхээр төлөвлөж байна.
Шинэ цахим хуудсаа танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ цахим хуудсаар төдийгүй бусад олон сувгуудаар дамжуулан үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хариуцлагаа үнэнчээр гүйцэтгэхийн төлөө чармайх болно.