БИДНИЙ ТУХАЙ
ХААГТҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
ХААГТҮТ -ын гишүүд, газар тариалангийн үйлвэрлэгч эрхлэгч та бүхний амар амгаланг эрэн мэндчилье.
ХААГТҮТ нь 2024-2027 онд газар тариалангийн үйлвэрлэгч хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, эдийн засаг дах оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Мөн аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа, түүний дотор судалгаа, хөрөнгө оруулалт болон газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг дэмжиж харилцан суралцах, мэдээлэл туршлага солилцох боломжийг бий болгоход онцгойлон анхаарна.
Аж ахуйн нэгжүүдийг бизнесийн ёс зүй, компанийн засаглалаа сайжруулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлуудаа танхим үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх тэдний санаачилгуудыг нэгтгэн уялдуулах ажлыг зохион байгуулах тал дээр чармайх болно.
Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, улмаар хууль эрх зүйн ба бодлогын тогтвортой байдлыг хангахад үйлдвэрлэл эрхлэгч Та бүхний санал, идэвхтэй оролцоо ихээхэн чухал бөгөөд бизнесийн нийтлэг эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагааг танхимын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж байна.
Та бүхэнд амжилт, сайн сайхныг хүсье.
ХААГТҮТ -ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
ЭРХЭМ ЗОРИЛГО
ХААГТҮТ-нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.
АЛСЫН ХАРАА
ХААГТҮТ-нь бизнесийн амжилтын ТАЛБАР байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад ХӨТӨЧ нь болно.
ҮНЭТ ЗҮЙЛС
✓ Чадварлаг, эвсэг хамт олон
✓ Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа ✓ Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ ✓ Ёс зүйт үйл ажиллагаа МанлайлалЧАНАРЫН БОДЛОГО
Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, ажиллагсадын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, бизнесийн оролцогч талуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар гишүүд, үйлчлүүлэгчид, бизнес эрхлэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж, олон талын дэмжлэгийг үзүүлнэ.